
Польшийн нэгэн хотын гудамжинд автомат үнээг тавьжээ. Түүнийг “мөнгөөр тэжээсний” дараа нэг литр цэвэр хольцгүй жинхэнэ шинэ сүүг авч болох гэнэ.
Польшийн хэвлэлд бичсэнээр уулын сууринд тавьсан энэ сүүний автомат нутгийнхний дунд их алдартай болсон байна. Тэд өмнө нь цэвэрлэгдэж шүүгдсэн хольцтой үйлдвэрийн сүү авдаг байсан нь сэтгэлд нь төдийлөн нийцээгүй аж.
Орон нутгийн фермерүүдийн шинэ сүүгээр цэнэглэдэг автоматын нэг литр сүү нэг ам.доллар орчим үнэтэй бөгөөд дараа нь хөөрүүлэгдэн хэрэглэгддэг ажээ.
Ийм маягийн автомат үнээ Баруун Европт нэлээд дэлгэрээд байгаа бөгөөд харин Зүүн Европт одоо л гарч ирж байгаа шинэлэг зүйл юм.