
АНУ-ын засаг захиргаа Ираны аюулын талаар Израилийг тайвшруулахаар оролдож байна. Одоо Вашингтон мэдэгдэхдээ Иран цөмийн бөмбөгөө бүтээхэд бараг жил орчим хугацаа шаардлагатай гэжээ. "Нью-Йорк Таймс" сонинд бичсэнээр энэ мэдэгдэл нь Ираны цөмийн байгууламжуудад агаараас цохилт өгөх Израилийн заналыг багасгана хэмээн Цагаан ордон үзэж байгаа ажээ.
АНУ-д Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн шинжээчид цөмийн бөмбөг бүтээх Ираны оролдлогыг илрүүлж чадна гэж үзэж байна. Иран өөрийн цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болсон нь ойлгомжтой. Гэхдээ ямар хүндрэл гэдэг нь тодорхой биш. Хүрдний эрчээр цэвэрлэх төхөөрөмжийнх нь хүчин чадал сулаас уу эсвэл Баруун Иранд цөмийн эд анги авах сувгийг нь хааж чадсанаас уу гэсэн асуудалд хариу алга.