
Америкийн их сурвалжийн мэдээгээр Ойрхи Дорнодын дөрвөл зуучлагч Нетаниягу ба Абу-Мазен хоёрыг ирэх сарын 2-нд эхлэх хэлэлцээрийн өмнө Вашингтонд урин санал бодлоо солилцох гэнэ. Тэдний энэ хэлэлцээрт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама оролцохоор болж байна. Гэхдээ тэрээр хэлэлцээрт тогтмол оролцох уу эсвэл зөвхөн нээлт дээр нь байх уу гэдэг тодорхойгүй.
Дөрвөл зуучлагчдын мэдэгдэлд суурин барих асуудлыг зогсоох талаар дурдахгүй бөгөөд энэ талаар Нетаниягу хөшигний ард санаа бодлоо хэлэх бололтой. Үүгээр Абу-Мазены гол шаардлага хариу авахгүй нь. Харин Израиль Палестин улс байгуулахыг жилийн дотор шийдүүлэхийн төлөө байгаагаа палестинчуудад амлах бололтой.