Хуучирсан мэдээ: 2010.08.21-нд нийтлэгдсэн

Шилдгүүд нэгэн дор

Монголын симфони хөгжмийн шилдэг бүтээлүүдээр цомог бичүүлжээ.  Төрийн шагналт, ардын жүжигчин хөгжмийн суут зохиолчид  Э.Чойдог, З.Хангал, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Ж.Чулуун,Ц.Намсрайжав нарын агуу бүтээлүүд нэгэн цомогт эгшиглэн  та бидний гар дээр тун удахгүй ирэх гэж байна. Урлагт хайртай нэгэн болох Н.Баярсайханы санаачилгаар “Монголын симфони хөгжмийн шилдэг бүтээлүүд 1” цомог хэвлэгджээ. Цомгийн гүйцэтгэх продюссерээр хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж ажиллаж, алтан фондоос ашиглан Сингапурын “Микс” студэд бичүүлжээ. Цомгийг бүтээхдээ зохиогчдын ар гэрийнхнээс нь зохих эрхийн зөвшөөрөл авсан гэнэ. Энэхүү цомогт “Монголын сайхан орон”, “Эрдэнэсийн уул”, “ Миний Монгол”, “Алтан өргөө”, “Баярын удиртгал” зэрэг үндэсний шилдэг бүтээлүүд багтаж байгаа ажээ.

А.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж