Гадаадын төлөөлөгчдийн айлчлал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.21-нд нийтлэгдсэн

Гадаадын төлөөлөгчдийн айлчлал үргэлжилж байна

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд ноён Дирк Нийбел тэргүүтэй төлөөлөгчид 19-23-ны өдөр манай улсад айлчилж байна. Түүнийг ХБНГУ-ын Бундестагийн гишүүн хатагтай К.Е.Хаппах Касан, Ү.Күмпф болон ноён Х.Хайбах болон албаны бусад хүмүүс дагалджээ.
Мөн БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн Жанжин штабын дэд дарга, генерал Ма Сяотан тэргүүтэй төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирээд буй. Тэд Батлан хамгаалах яам, БНХАУ-ын Батлан хамгаалах яамдын хоорондын тав дахь удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцсон юм. Тэдний айлчлал энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж