Энэ сарын 13-нд
АНУ-д нээлтээ хийсэн Холливуудын супер од
Силвестер Сталлонегийн зохиолыг нь бичиж, найруулж, гол дүрд нь бусад Холливуудын
тулаанч киноны оддын хамт тоглосон “The Expendables” кино эхний долоо хоногтоо л
45 сая долларын ашиг орлого олоод байна.
Нийтдээ 82 сая
долларын өртгөөр бүтээгдсэн тус кино ийнхүү эхний долоо хоногтоо л зардлынхаа талыг
нөхлөө. Кино шүүмжлэгчдийн үзэж буй, кино сайтуудад бичигдэж байгаагаар тус киног
уран бүтээл талаас нь бус үзэгчид хэдийнэ сураг нь алдарсан өөрсдийн хайртай жүжигчид
болон тулааны оддыг харахаар театрт дугаарлаж байна хэмээж байгаа. Ямартай ч
Expendables кино ашиг орлогоороо киноны жагсаалтыг эхний долоо хоногтоо тасархай
тэргүүллээ. Ирэх долоо хоногт ч энэ эрчээ алдахгүй хэмээн киноны бүтээлчид нь сэтгэгдлээ
илэрхийлж байгаа гэнэ. Дашрамд дурьдахад Силвестер Сталлоне нь Холливуудын хамгийн
муу кино, муу дүр бүтээсэн жүжигчдэд олгодог шагналыг нилээд хэд хүртээд амжсан
ч тэтгэвэртээ гарах болоогүй гэдгээ нотолж байна.
Н.Наран