
-Ерөнхийлөгч хагалгаанд орсноос бойш багагүй хугацаа өнгөрлөө. Одоо биеийн байдал ямар байгаа вэ, эмчилгээ дууссан уу?
-Ерөнхийлөгчийн бие сайн, үндсэндээ ажлаа зохицуулаад хийж байгаа гэж хэлж болно. Хагалгаа амжилттай болсон учраас ямар нэг хүндрэл гарахгүй.
-Юуны улмаас хагалгаа хийсэн бэ гэдгийг тодруулж болох уу?
-Ерөнхийдөө монголчуудад түгээмэл тохиолддог өвчин үүсгэгчийн урьдач нэг хэлбэр үзлэгийн явцад илэрсэн учраас мэс засалд оруулсан. Өвчин үүсгэж болзошгүй байдаг учраас. Монголчуудын ихэнх нь шулуун гэдсэндээ ямар нэг асуудалтай байдаг. Түүнээс урьдчилан сэргийлж хийсэн хагалгаа гэж ойлгож болно.
-Хагалгааг хаана хийсэн юм бэ?
-Солонгос-Монголын хамтарсан “Сонгдо” эмнэлэгт хагалгааг хийсэн. Хагалгаанд ороод 21 хонож байна.
-Яагаад заавал танай эмнэлэгт хийсэн юм бэ. Энэ төрлийн хагалгааг манай нэгдсэн эмнэлгүүдэд хийдэг шүү дээ?
-“Сонгдо” эмнэлгийн Солонгост байдаг төв нь бүдүүн, шулуун гэдэсний хагалгаагаараа дэлхийд тэргүүлэгч, мэргэшсэн эмнэлэг. Тиймээс манайд хагалгааг хийсэн. Улсын эмнэлгүүд болон дүүргийн эмнэлгүүдэд уг нь “ноу хау” нь бий ч Солонгос улсынхаас эрс ялгаатай. Хамгийн гол нь хагалгааг хийлгэсний дараа хүндрэл гарахгүй, өвчний урьдач шинж тэмдэг дахихгүй, өвчнийг үүсгэхгүй гээд хэд, хэдэн давуу талтай.
-Ерөнхийлөгч хэзээнээс эмчийн хяналтаас гарах вэ?
-Эмчийн хяналтаас бараг гарчихаад байгаа. Сайд нарын хоёрдугаар эмнэлгийн эмч нар зөвлөгөө өгөөд л явж байгаа. Ямар нэг хүндрэл гарах асуудал байхгүй.
-Ажилдаа хэзээ бүрэн орох бол?
-Үндсэндээ ажлаа хийгээд л байгаа даа.
Г.Дарь