
Одоогоос хориод жилийн өмнө буюу 1986 онд “Electronoc arts” нэгэн тоглоомыг бүтээж байсан. Тэр нь “Amnesia” буюу ой тогтоолтын гажиг өвчин хэмээх мартагдсан нууцлаг зүйлсийн утга учрыг олох маягаар тоглодог видео тоглоомын нэлээн эхэн үеийн тоглоом байлаа. Тэгвэл энэ тоглоомын хоёрдугаар анги Amnesia Dark Descent нь аймшгийн төрлийн тоглоомын тоог нэгээр нэмж, 24 жилийн дараа мартагдсан зүйлсийг сэргээхээр эргэн ирлээ. Ирэх есдүгээр сарын 8-нд худалдаанд гарах тоглоомыг Frictional Games хөгжүүлсэн ба зөвхөн PC платформ дээр тоглох боломжтой. Та аймшгийн тоглоом тоглохыг хүсэж байвал энэхүү тоглоомыг тоглоод үзээрэй. Таныг айлгаж магадгүй л юм.
Н.Наран