Францын “Total” авлигийн хэргээр шалгуулна | News.MN

Францын “Total” авлигийн хэргээр шалгуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Францын “Total” авлигийн хэргээр шалгуулна

HҮБ-ээс Иракт хэрэгжүүлсэн “Газрын тосны хариуд хүнс” хөтөлбөрт оролцсон Францын “Тотаl” компанийг Иракийн Засгийн газрын түшмэлүүдэд авлига өгсөн хэргээр Францын шүүгч буруутгаж, тус компанийн үйл ажиллагаанд шалгалт оруулах ёстой гэж мэдэгдсэн байна. Ийнхүү шүүхээс мэдэгдсэний дагуу тус компанид илүү нарийн шалгалт хийх болно.

“Газрын тосны хариуд хүнс” хөтөлбөрийг Нэгдсэн Үндэстний байгууллагаас Иракт хэрэгжүүлсэн бөгөөд худалдааны хориг тавиад байсан тус улсын хүнсний хэрэгцээнд зориулж бага хэмжээний газрын тос зарах зөвшөөрөл олгож байсан. Саддам Хусейн 1991 онд хөрш Кувейт руу дайран орсны дараа Иракт НҮБ-ын гишүүн улсууд худалдааны хориг тавьсан юм. Сүүлд хийсэн шалгалт, судалгаануудаас Иракийн Засгийн газрын ажилтнууд тус хөтөлбөрт оролцож байсан компаниудаас их хэмжээний авлига авч байсан нь тогтоогдсон. АНУ тэргүүтэй эвслийн цэргүүд 2003 оны арваннэгдүгээр сард Саддам Хусейны Ирак дахь дэглэмийг унагасны дараа тус хөтөлбөр зогссон. 2005 онд НҮБ “Газрын тосны хариуд хүнс” хөтөлбөрт оролцож байсан олон улсын 2,000 компани Саддамын Засгийн газрын гишүүдтэй холбоотой авлигийн хэрэгт холбоотой байна гэж мэдэгдсэн. Өмнө нь “Total” компанийн удирдлагууд сэжигтнээр шалгагдаж байсан ч тэдний эсрэг шүүхийн шийдвэр гарч байгаагүй юм. Францын шүүхээс гаргасан шийдвэрт гайхаж байгаагаа “Total” компани мэдэгдсэн байна.

Т.Бадрах

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж