“Америкийн шүтээн”-ий ес дэхь улирлын ялагч Lee DeWyze шинэ цомгоо
гаргахаар ажиллаж байгаа аж. Тэрбээр цомгийнхоо нэрийг хараахан өгөөгүй байгаа
ба ирэх арваннэгдүгээр сарын 16-нд цомгоо худалдаанд гаргана хэмээн мэдэгдсэн
байна.
Тэрбээр өөрөө
дууны үг, аяа зохиодог ба өмнө нь
гурван ч цомог гаргаад байгаа.
2007 онд хамгийн анхны цомог болох “So I"m Told” цомгоо гаргасан ч
төдийлөн амжилт олоогүй аж. 2008 онд “Square One Organics”, 2010 онд
“Slumberland” нэртэй цомгуудаа тус тус гаргасан юм.
Lee DeWyze уйгагүй хөдөлмөрлөж, өөрийн хөгжмийн карьераа орхилгүй явсаар
“American Idol”-д оролцон түрүүлж, амжилтын гараагаа эхэлсэн юм.
Сонирхуулахад, тэрбээр “Teen Choice Award” оны шоуны
шилдэг эрэгтэй од шагналыг хүртсэн.
Н.Наран