Статистикчид зөвлөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Статистикчид зөвлөлдөж байна

Төрийн ордонд Үндэсний статистикийн салбарын  нийт 100 гаруй  мэргэжилтэн оролцсон Үндэсний зөвлөгөөн болж байна.  Монгол Улсын  үндэсний статистикийн хороо нь олон улсын жишигт  нийцсэн  үндэсний  стандарттай болох, орчин үеийн технологийг  ашиглаж,  хэрэглэгчдэд  илүү нээлттэй, статистикийн  үр ашигтай  аргуудыг  хэрэглэн  үйл ажиллагааныхаа  бүх чиглэлүүдийг байнга  сайжруулах,  ажилтныхаа мэргэжлийн  чадавхыг  дээшлүүлэх  үндсэн  зорилттойгоор энэ өдрүүдэд Төрийн ордонд “Статитик-2010” Үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа аж.

Зөвлөгөөн нь статистикийн мэдээ, тайлангийн гаргалт, мэдээллийн хэрэглээ, тооллого, судалгаа, шинжилгээний арга зүй,  олон улсад мөрдөж буй  арга, аргачлалын талаар дэлгэрэнгүй  мэдээлэл өгөхөд  гол зорилго нь оршиж байгаа гэнэ.

Энэхүү зөвлөгөөнд  төв, орон нутгийн статистикийн ажилтнууд оролцож байгаа бөгөөд харилцан суралцах, туршлага солилцох ач холбогдолтой юм.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж