Монгол туургатны хүүхдийн наадам Хөх хотод болно

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Монгол туургатны хүүхдийн наадам Хөх хотод болно

Монгол, Буриад, Өвөр Монголын тамирчин багачууд эх спортын дээвэр дор нэгдэх гэж байна. Учир нь ирэх сард Хөх хотод Монгол туургатны  хүүхдийн 2-р их наадмыг зохион байгуулах юм.
БНХАУ-ын ӨМӨЗО, Буриад, Монголын Биеийн тамир, спортын газрууд хамтран өнгөрсөн жилээс Монгол туургатны  хүүхдийн наадмыг санаачилан зохион байгуулж эхэлсэн юм. Тэгвэл энэ жилийн ээлжит наадам ирэх есдүгээр сарын 8-нд Хөх хотноо болох гэж байна. Монголын шигшээ баг энэ жилийн наадамд  119 хүний бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд Монгол туургатны их наадамд оролцогчид бокс, чөлөөт бөх, байт сур, теннис, хөнгөн атлетик, үндэсний спорт гэсэн долоон төрлөөр өрсөлдөх юм. Насны ангиллын хувьд “Сингапур 2010” хүүхдийн олимптой адил 14-18 хүртэлх насныхан оролцох ба долоо хоногийн турш Монгол туургатан тамирчид спортын талбарт хүч сорих нь ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж