Францын нийслэл Парис хотноо саяхан эхэлсэн IJF-ийн “Их дуулга” ангилалд багтах олимпийн эрхийн оноо олгох тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д Монгол Улсаа төлөөлөн зодоглосон ОУХМ Т.Баттөгс эхний барилдаандаа ялагдсанаар тэмцээнийг орхилоо. Тэрбээр эхний тойргийн барилдаанд хийлж, хоёрдугаар тойрогт Туркийн Назликан Озерлертай барилдаж, цэвэр ялагджээ.
С.Цэлмэг