Ц.Жаргалсайханыг шударгаар шүүж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Ц.Жаргалсайханыг шударгаар шүүж чадах уу?

Тө­рийн нууц задруулсан гэх Ц.Жаргалсайхан өнөөдөр шүүг­­дэг­чийн ширээнд сууна. Тагнуу­лын ерөнхий газрын дарга асан Ц.Баа­тар генералаас хойш тө­рийн нууцад холбогдох хэргээр шүүг­дэх хүн гараагүй. Өдгөө УИХ-ын Тамгын газрын Гадаад ха­рилцаа, хамтын ажиллагааны хэлт­сийн зөвлөх Ц.Жаргалсайхан тө­рийнхөө нууцыг хувийн эрх аш­гаар харийнханд дамжуулсан хэр­гээр яллах дүгнэлтээ шүүгчийн ин­дэр дээрээс сонсоно. Түүний үйлд­сэн гэх хавтаст хэрэг нуу­цын зэрэглэлд багтаж байгаа. Тий­мээс Чингэлтэй дүүргийн шүүх Ц.Жаргалсайханд холбогдох хэр­гийг хаалттай хэлэлцэнэ. Түү­ний үйлдсэн гэх хэргийн талаар ал­­баны эх сурвалжийн албан бу­саар өгсөн мэдээллээр, Гадаад ха­­рилцааны яамны хойд, урд хөр­шийг хариуцсан нарийн бичгийн дар­­га нараар дамжуулан төрийн өн­дөр­лөгүүдийн ОХУ-д хийсэн айлч­лалын талаарх баримт бичгийг авсан. Түүнийгээ БНХАУ-ын хол­бог­дох албан тушаал хашдаг та­ни­­лууддаа цахим шуудангаар ил­гээсэн нь нотлогджээ. Хэргийг Таг­нуулын ерөнхий газар шалгаж нууц мэдээлэл гаргасан Гадаад харилцааны яамны хоёр албан тушаалтныг буруугүй гэсэн. Мөрдөн байцаагчийн саналыг хяналтын про­курор хүлээн зөвшөөрч Га­даад харилцааны яамны албан ту­шаалтнуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин Ц.Жар­­галсайханд холбогдох хэр­гийг Ё.Сагсай прокурор хянаж Эрүү­гийн хуулийн 87 дугаар зүйлд заас­наар яллах дүгнэлт үйлдэж Чин­гэлтэй дүүргийн шүүхэд шил­жүүлсэн билээ. Эрүүгийн хуу­лийн 87 дугаар зүйлд зааснаар яллаг­дагч буруутай нь нотлогдвол 5-8 жилийн ял сонсох учиртай. Гэх­дээ шүүх маргааш (өнөөдөр) шийдвэрээ гаргана гэдэгт эргэлзэж байгаагаа эх сурвалжууд хэлсэн. Учир нь тө­рийн өндөр албан тушаалтан, эрх мэдэл, хөрөнгө чинээтэй хүнийг шүүх хурал анх товлосон өдрөө бо­лох нь ховор. Өмгөөлөгч ирээгүй, прокурор чөлөөтэй, шүүх бү­рэл­дэхүүн бүрдээгүй гэх мэт шалт­гаанаар хоёроос дээш удаа хойшилдог жишиг бий. Ингэж шүүх хурлыг хэдэн сар, бүр хагас жилийн турш хойшлуулах нь шүүгдэгчид ашигтай аж. Тодруулбал, шүүгч­дэгчийн урьдчилан хорих төвд саа­туулагдаж байгаа хоног ял эдэл­сэн хугацаанд багтдаг. Гэтэл албан тушаалтан, эрх мэдэлтнүүд “Ганц худаг”-т саатуулагдаж байгаа нэрийдлээр дураараа, эрх чөлөөтэй шахам байдаг гэх. “Ганц худаг”-т саатуулагдаж байгаа нэртэй гадуур сагс тоглож, гэрийнхэнтэйгээ уулзаж байгаад сэтгүүлчидтэй таарсан ол­ны танил сэжигтэн цөөнгүй бий. Нөгөө талаар олон нийтэд дуу­лиан тарьсан хэрэг хэсэгтээ олны анхаарлын төвд байдаг. Тэр үед шүүх олон жилийн хорих ял өгдөг гэх таамаг өмгөөлөгчдийн дунд байдаг аж. Тиймээс үл ялих шалт­гаанаар хэд хэдэн удаа хойш­луулж, олны анхаарлаас ангид шүүл­гэх сонирхол яллагдагч талд байдгийг хуулийнхан нуугаагүй. Ц.Жар­галсайхан сэжигтнээр татагд­с­анаасаа хойш хоёр сар гаруй “Ганц худаг”-т саатуулагдаж бай­гаа. Тэрбээр хоригдож байх хуга­цаандаа батлан даалтад гарах санал гаргаагүй аж. 

Анхан шатны шүүх Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорыг шүүхээс халгаад байгаа. Улсын яллагч амарсан, өмгөөлөгч сургал­тад сууж байгаа гэх шалтгаанаар шүүх хурлыг хоёр удаа хойшлуул­сан. Өнгөн дээрээ шүүх бүрэлдэхүүн бүрдэхгүй байгаа мэт боловч цаанаа шүүгдэгчид улсад учруулсан хохирлоо барагдуулахад цаг хугацаа хэрэгтэй байсан нь ойлгомжтой бо­лоод байгаа. Шүүх хурал хойшилсны хүчинд Д.Сүрэнхорын ар гэрийнхэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай өр барагдуулах гэрээ хийсэн. Тиймээс хохирогч “Д.Сүрэнхор улсад учруул­сан хохирлоо барагдуулсан. Бид гомдолгүй” гэсэн утгатай албан би­чиг шүүгчид өгчихсөн байгаа. Нэгэнт хохирлоо барагдуулсан бол Д.Сүрэнхор өршөөгдөх нь гарцаагүй. Иймээс л шүүх хурал хойшлох нь түүнд ашигтай байсан юм. Харин дипломатч Д.Цахилгааны хүүд ямар сонирхол байгаа бол. Шүүх ху­рал товлосон хугацаанаасаа бус шүүгдэгчийн сонирхлоор болох эсэх нь шалтгаалдаг нь нууц биш. Шүүгдэгч шүүлгэхдээ бэлэн биш бол өмгөөлөгчдөө ирэхгүй байхыг даал­гахад л хангалттай. Нэгэнт ийм нөхцөлийг хуулиараа зөвшөөрдөг учраас шүүх Ц.Жаргалсайханыг шүүх­дээ Д.Сүрэнхорынх шиг халгах бо­лов уу гэдгийг өнөөдөр харах л үлдлээ. Шүүх хурал хойшиллоо гэвэл лав л Ц.Жаргалсайханы “шийд­вэр” байх шүү.  

Ц.ЖАРГАЛСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ

Өдөр тутмын сонины сэтгүүл­чээс УИХ-ын Тамгын газарт зөвлөх хүртэл албан тушаал хашиж бай­гаа Ц.Жаргалсайхан гэж хэн бэ. Тэрбээр БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Д.Цахилгааны хүү. Түүнийг сайн эцгийн  буянаар өдий зэр­гийн албан тушаалд заларсан гэж  ч ярьдаг. Ц.Жаргалсайхан 1990-1996 онд төрийн төв хэвлэл “Ар­дын эрх” сонины гадаад мэ­дээл­лийн албанд сэтгүүлчээр ажил­лаж байжээ. Тэндээсээ “UB post” сонин байгуулж, 1998 оныг хүр­тэл эрхлэгчээр нь ажилласан. Харин 1998 онд сэтгүүлзүйгээс хазайж ЮНЕСКО-гийн төсөлд ажил­лах болжээ. Улмаар 2000 оноос УИХ-ын Тамгын газарт зохион бай­гуулагчаар ажилд оржээ. Зохион байгуулагч Ц.Жаргалсайхан 2002 онд тушаал дэвшин УИХ-ын Там­гын газрын зөвлөх, 2007 онд дэд зэр­гийн түшмэлийн зэрэг, дэв хүртсэн байна. Тэрбээр арван жил хууль тогтоох дээд байгууллагын Тамгын газарт чухал албан тушаал хашиж явсны эцэст шүүгдэгчийн сандалд суусан нь энэ.
 
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж