Цахилгаан станцыг засварлаж дуусаагүй байна

Хуучирсан мэдээ: 2011.02.05-нд нийтлэгдсэн

Цахилгаан станцыг засварлаж дуусаагүй байна

Увс аймгийн Дулааны цахилгаан станцын үйл ажиллагаа өнгөрсөн нэгдүгээр  сарын 18-ны өдрөөс доголдож эхэлжээ. Тиймээс    станцын эвдрэлийг   засахаар Улсын онцгой комиссоос 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус аймагт очиж ажилласан ч өнөөдрийг хүртэл засварын ажил дуусаагүй байна . Харин станцад засвар хийхэд хэрэглэгдэх тоног төхөөрөмж ийг ажлын хэсгийнхэн Улаанбаатараас хүлээн авчээ. 

Эх сурвалжийн мэдээллээр  эвдрэл  гарсан  Дулааны цахилгаан станцын нэг зуухыг засахад гурав хоног шаардагдах гэнэ.  Уг засварын ажил энэ сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Одоогоор аймгийн хэмжээнд аж ахуйг нэгж байгууллага хөлдөлтийн байдалтай Онцгой байдлын газрынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж