
Холливуудын авьяаслаг жүжигчин Justin Long “Going The Distance” кинонд хамтран тоглосон жүжигчин Drew Barrymore-той хайр сэтгэлийн холбоотой болсноо мэдэгджээ. Тэрбээр “Бид бие биендээ хайртай. Миний амьдралд түүнийг минь оруулж ирсэн бурханд би маш их баярлаж байгаа. Насан туршид минь дэргэд минь байлгаарай гэж би орой бүр бурхнаас гуйж залбирдаг. Бид өмнө нь жирийн л найзуудын харилцаатай байсан. Харин бидний хооронд зөвхөн найзын сэтгэл биш хайр байгааг бид анзаарсан. Тэгээд л энэ бүхэн эхэлсэн. Яг одоо бид хоёр цаг хугацааг зогсоодог шидэт үрэл идчихсэн юм шиг л байна. Бид хоёрын хайраас өөр энэ хорвоод ямар ч үйл явдал болохгүй байгаа юм шиг санагдаж байна” хэмээн “New York” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурьджээ.
Н.Наран