
Байгалийн нөөц ба хүрээлэн буй орчны яамны мэдлийн нисдэг тэрэг хүчтэй бороо орж байх үеэр радараас алга болсон байна. Ширэнгэн ойд унасан нисдэг тэргийг тэнд байсан нэг хүний гар утасны дохиогоор илрүүлсэн гэнэ. Тэнд явсан хүмүүсээс хэн нь ч амьд гарсангүй ажээ.
Тэдний нэг нь албаны газрын орлогч дарга гэдгээс өөр мэдээ байхгүй бөгөөд бусад үрэгдэгсдийн нэр хаягийг нууцалж байна.