Дэлхийд хагас тэрбум тарган хүн байна

Хуучирсан мэдээ: 2011.02.05-нд нийтлэгдсэн

Дэлхийд хагас тэрбум тарган хүн байна

Сүүлийн 30 жилийн дотор дэлхийн насанд хүрсэн хүн амын дотор тарган хүмүүсийн тоо хоёр дахин өсөв. Энэ тухай Британийн анагаахын The Lancet сэтгүүлд бичжээ.

Лондоны Эзэн хааны коллежийн эрдэмтэд энэ судалгааг гаргажээ. Дэлхийн 199 оронд 1980-2008 онд есөн сая хүнийг хамарсан хэдэн зуун статистикийн мэдээг судлаад тэд энэ дүгнэлтээ хийжээ. 

Биеийн жинг метрийн өсөлтийн квадрат бүрт хуваан жинг гаргадаг.18,5-24,99 кг/м2  үзүүлэлт нь хэвийн гэгдэх бөгөөд 25-29,999 кг/м2    нь илүүдэл жин болдог. Өөхлөлт нь 30 кг/м2.

Судлаачдын үнэлгээгээр жингийн илүүдэлтэй хүний тоо хоёр дахин өсчээ. 2008 онд 500 сая хүн хэт тарган байсан бол одоо тэдний тоо нэг тэрбум болсон гэнэ.

Дэлхийн бүх бүсэд таргалалт тэмдэглэгдсэн ба илүүдэд жин эрчүүдийн 33,9, эмэгтэйчүүдийн 35,5 хувийг тус тус эзэлж байна.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж