Ерөнхий сайд хурал зарлав

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд хурал зарлав

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр 14.00 цагт ажлын өрөөндөө сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болоод байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр их, дээд сургууль, коллежид суралцах оюутны сургалтын төлбөрийг 2011 оноос эхлэн Хүний хөгжлийн сангаас олгох хувь, хишгээс төлөх бололцоотой шийдвэр гаргасантай холбогдуулж энэхүү мэдээллийг хийхээр болсон аж. Ийм шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаснаар төрийн өмчийн болоод хувийн их, дээд сургуулиуд оюутнаас 2010 оны ес, арав, арваннэг, арванхоёрдугаар сараар тооцон сургалтын төлбөрөө авах болж байгаа юм.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж