Залуу их бууч хэсэгтээ талбайд гарахгүй

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Залуу их бууч хэсэгтээ талбайд гарахгүй

Европын улсуудын лигүүд дотроос хамгийн хүчирхэгт тооцогдох болсон Английн хөлбөмбөгийн прьемэр лигйин шинэ улирал өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн билээ. Нээлтийн тоглолтууд дотроос хамгийн сонирхолтойд тооцогдож байсан Арсенал, Ливэрпүүл багуудын тулаан 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн ч тун сонирхолтой болсоныг хөлбөмбөг сонирхогчид мэдэж байгаа.Энэхүү гал гарсан тулаанд Арсеналын Франц хагас хамгаалагч Сами р Насри гэмтэл авч 1 сар хайртай тоглоомоо тоглож чадахгүйд хүрээд байна.Тэрээр Энфильд дэхь тулаанд Аргентины Хавьэр Машеранотой мөргөлдөж өвдөгөө гэмтээсэн байна.өнөгрсөн улиралын эхэнд ч гэсэн тэрээр мөн л гэмтэл авч Их Буучдын эгнээнд тоглож чадаагүй билээ.Гол тоглогчид нь гэмтэлээс холуур байвал ямар ч амжилтанд хүрч болохуйц Лондоны клуб шинэ улиралын ийнхүү дахин таагүй мэдээгээр эхэлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж