
Английн хөлбөмбөгийн Прьемэр лигийн өнгөрсөн улиралын шилдэг шинэ тоглогчийн шагналт Жеймс Милнер Арабын тэрбумтан Шех Мансурын эзэмшдэг “Манчестер Сити” клубын мэдэлд очлоо. Энэ яриа энэ зуны гол наймааны нэг байсан бөгөөд Жеймс Милнерийг 24 сая фунтээр үнэлж, дээр нь Стивен Айрландыг “Манчестер Сити”, “Астон Вилла” клубт найман сая фунтээр үнэлж өгсөн байна. Английн шигшээгийн ирээдүй болсон залуучуудын нэг Жеймс Милнер “Манчестер Сити” клубтэй таван жилийн гэрээ хийж байгаа тухай мэдээллээ. Жэймс Милнер анх 2005 онд Вилла Паркт зээлээр ирж байсан бөгөөд 2008 оны зун албан ёсоор Астон Виллагийн гишүүн болсон юм. Энэ хугацаанд тэрээр лигийн 100 орчим тоглолтонд оролцсон байна. Одоо харин түүнд оддын чуулга “Манчестер Сити”-д өөрийн орон зайгаа эзлэх үлдээл байна. Энэ зун Манчестер хотын цэнхэр өмсгөлтөй баг “хүн” зах зээлд хамгийн идэвхитэй ажиллаж, 120 сая фунтыг солилцоо, наймаанд одоогийн байдлаар зарцуулаад байгаа аж.
Score studio.