
Москва хотноо Оросын оперетта, театр, киноны нэртэй жүжигчин Татьяна Шмыга нас барсан тухай РИА Новости мэдээлэв.
Татьяна Шмыга 1928 онд Москва хотноо төрсөн ба 1947 онд Глазуновын нэрэмжит хөгжим, театрын сургуулийг төгссөний дараа Москвагийн опереттын театрт ажиллажээ.
Опереттийн од байсан тэрээр 1962 онд “Торгон цэргийн дууль” киноны Луиза Жермоны дүрийг бүтээснээс хойш олны дунд алдартай болжээ. Шмыга Зөвлөлтийн ардын жүжигчин цол авсан цорын ганц опереттын дуучин гэнэ.
Ш.САМБУУ