
Портлэнд Трэйл Блэйзэрсийн сэлгээний хамгаалагч, Испанийн легионер Руди Фернандес Европ тивийг зорих хүсэлтэй байгаа талаар түүний бие төлөөлөгч Энди Миллер өчигдөр мэдэгджээ. Учир нь Фернандес 2012 он хүртэл Трэйл Блэйзэрстэй гэрээ хийсэн байсан ч багийн удирдлагууд түүнийг өөр баг руу явуулах бодолтой байгаа ажээ. Харин энэ нь Руди Фернандэст таалагдаагүй бөгөөд тун сэтгэл дундуур байгаа аж. Энэ талаар Энди Миллер хэлэхдээ ”Тэр яг л гэрбүлээсээ салж байгаа юм шиг сэтгэл дундуур байгаа ” хэмээсэн байна. Үүнтэй холбоотойгоор NBA-гийн шилдэг сэлгээнүүдийн нэгийг эгнээндээ нэгтгэх зорилготой 15 баг Портлендэд саналаа ирүүлсэн бөгөөд хэрэв Руди солилцоонд орвол “Бостон Сэлтикс”, “Чикаго Буллс” багуудад очих магадлал өндөр байна. Руди одоогийн байдлаар хоёр улирал NBA-д тоглоод байгаа бөгөөд 8.1 оноо, 2.1 сба, 2 оновчтой дамжуулалтыг нэг тоглолтод дунджилж байсан юм. Ямартай ч Портлендэд түүнийг хаашаа явуулах эрх нь байгаа болохоор хэсэг хугаацааны дараа түүний тоглох шинэ баг шийдэгдэх бололтой.
Score studio.