Жианни Да Рос 2012 онд эргэн ирнэ.

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Жианни Да Рос 2012 онд эргэн ирнэ.

Өнгөрсөн жил сэргээшийн асуудлаар 20 жил уралдах эрхээ хасуулсан Ликүйгас багийн Итали дугуйчин Жианни Да Рос дахин уралдааны зам дээр гарах боломжтой боллоо. Олон улсын арбитрын шүүхээс түүнд оноосон уг шийтгэл нь хэтэрхий хүнд бана хэмээн үзэж 4 жил болгон болгон богиносгожээ. Өнгөрсөн оны 11-р сарын 23ны өдөр тэрээр санаатайгаар сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд түүнд өгсөн энэ шийтгэл нь урд өмнө нь байгаагүй хүнд шийтгэл байсан юм. Энэ жил 24 настай Итали эр Ликүйгас багаас гадна Италийн үндэсний шигшээ багт багтдаг байсан бөгөөд Балкан хойгын орнуудын дугуйн олон улсын уралдаанд тогтмол сайн амжилттай оролцдог, Улсынхаа аарга шалгаруулах тэмцээнд 5 удаа түрүүлж байсан юм байна. Мөн түүнд  Италийн Олимпын хорооноос шигшээ багт дахин орох эрхийг нь хассан бөгөөд энэ шийдвэр өөрчлөгдөх эсэх нь одоогоор тодрхойгүй байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж