Гранж рокууд “Nirvana” дурсана

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Гранж рокууд “Nirvana” дурсана

Хотын төвд “Piano Lounge”-д энэ сарын 21-нд гранж рокууд алдарт “Nirvana” хамтлагийг дурсаж “In Memory Day-2” буюу “Дурсах өдөр-2” тоглолтоор цуглах гэнэ. Уг тоглолтыг гранж рок “Angel” хамтлаг хоёр дахь удаагаа зохиох гэж байна. Анх тус хамтлаг 2006 оны дөрөвдүгээр сарын 22-нд энэхүү дурсамж тоглолтыг хийж байжээ. “Дурсах өдөр-2” тоглолт нь өмнөх шигээ гурван хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт салгасан буюу амплаггед тоглолт орох ажээ. Хоёр дахь хэсэгт “Nirvana”  хамтлагийн албан ёсны цомгоос гадна олонд төдий л танигдаагүй дуунуудаас нь  түүвэрлэн тоглоно. Энэхүү тоглолтонд “Лемонс”, “Моханик” хамтлагийн Даваа, “Бэрд” хамтлагууд Курт Кобайны дуунуудаас дуулан “Angel” хамтлагтай нэгдэн нэгэн үдшийг бут авах нээ. “Angel” хамтлагийнхан энэхүү тоглолтоороо залууст сэргээш өгөхөөр шийджээ. Курт Кобайн гэж хэн байв? Тэр бидэнд юу ойлгуулахыг хүссэн юм бол гэдгийг энэ тоглолтоос ирж мэдэж болох нээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж