“Статистик-2010” зөвлөгөөн болж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

“Статистик-2010” зөвлөгөөн болж байна

“Статистик-2010” үндэсний зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордны “А” танхимд эхэллээ. Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулж буй энэхүү зөвлөгөөнд хот, хөдөөгийн 120 гаруй мэргэжилтэн оролцож байна. Зөвлөгөөнөөр мэргэжилтнүүд статистикийн мэдээ, тайлангийн гаргалт, тооллого, судалгаа, шинжилгээний арга зүй, олон улсад мөрдөж байгаа арга аргачлалын талаар мэдээлэл сонсож буй юм. Үндэсний статистикийн хорооны дарга хэлэхдээ “2010 онд улсын хэмжээнд хүн ам, орон сууцны тооллого, 2011 онд хөдөө аж ахуйн тооллого тус бүр хийгдэх учиртай. Эдгээр ажлын бэлтгэл болгож, энэ удаагийн зөвлөгөөнийг зохион байгуулсан нь орон нутаг дахь статистикчдын хувьд олон зүйлийг суралцах боломж олгож байна” гэлээ. Уг төв, орон нутгийн байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж хэлж байна.

Үндэсний статистикийн хороо нь мэргэжилтнүүдийнхээ англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор жилийн турш онлайн сургалт зохион байгуулахаар болсон бөгөөд энэхүү ажлыг зөвлөгөөний үеэр эхлүүлэх юм байна. Ингэснээр орон нутаг дахь мэргэжилтнүүд байгаа газраа хэл суралцах боломжтой болж буй аж.

Г.Дарь  
   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж