Нугараач охид хүрэл цомын эзэд болжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Нугараач охид хүрэл цомын эзэд болжээ

Монголын авьяаслаг бяцхан нугараач охид Олон улсын циркчдийн наадмаас хүрэл цом хүртжээ. Өнгөрсөн долоо хоногт Вьетнамын Ханой хотын 1000 жилийн ойд зориулсан “Олон улсын циркчдийн III их наадам” болсон юм. Тус наадмаас “Кон арт”, “X Roses” студийн бяцхан уран нугараач У.Номуун, Т.Нандинцэцэг нар хос нугаралтын төрлөөр амжилттай оролцон хүрэл цомын эзэн болжээ.

Монгол хүний авьяас билиг, Монголын урлагийн түмэн гайхамшиг дотор дэлхий дахинаа дахин давтагдашгүй өвөрмөц төрөл бол уран нугаралт юм. Бусад оронд уран нугаралтын урлагийг хөгжүүлсэн  байдаг ч уян хатан чанар, хөдөлгөөний эвслээрээ манайхаас хол дутуу гэж урлаг судлаачид онцолдог. Манай орны циркийн урлагийн нүүр царайг уран нугаралт авч явдаг.

 “X Roses” студийн уран нугараач охидын чадвар сүүлийн жилүүдэд улам өсч байгаа нь харагдаж байгаа билээ. Тэд оролцсон наадам бүрийнхээ шагналт байрт шалгарч байгаа. Өнгөрсөн жил БНХАУ-ын Учаод болсон “Олон улсын циркчдийн наадам”-аас тус студийн  уран нугараач охид хүрэл арслан хүртэж байсан юм.

А.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж