
New Line Home Entertainment болон Warner Home Video нар өөрсдийн бүтээл болох Холливуудын од Жеки Чан, Крис Такер нарын гол дүрд нь тоглож олонд алдаршсан “Оргил цаг” киног Blu-ray дискэнд буулган шинээр худалдаалж эхлэхээ мэдэгдлээ. Тэдний мэдэгдсэнээр тус киног blu-ray-д шинэчлэн бичиж борлуулснаар кино үйлдвэрлэлийн орчин үеийн технологитой хөл нийлүүлэх төдийгүй кино ертөнцийн гайхалтай бүтээлийг он цагийн эргэлтэнд чанарын өндөр түвшинд үлдэхээр болгож байна хэмээжээ. “Оргил цаг”-ийн blu-ray диск нь энэ оны арванхоёрдугаар сард зах зээлд борлуулалтад гарах аж.
Н.Наран