“Resistance 3”-ын фэн болох уу?

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

“Resistance 3”-ын фэн болох уу?

Insomniac Games  хөгжүүлэн Sony Computer Entertainment-аас гаргаж буй нэгэн сюрпризийг танилцуулья. Resistance хэмээх first person-shooter төрлийн action тоглоомыг санаж байна уу. Тэгвэл тэрхүү тоглоомын цуврал болох гуравдугаар анги нь бүтээгдэж байгаа тухай мэдээ видео тоглоомын бүх сайтуудаар гарч эхэллээ. Ирэх онд нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа ба уржигдар буюу наймдугаар сарын 17-нд албан ёсны трэйлерийг нь интернэтэд тавьжээ. Тоглоомын өмнөх ангиуд playstation 3 дээр хийгдэж байсан учир дараа жил гарах шинэ анги нь ч мөн playstation 3 консолоор зах зээлд гарна. Тоглоомын зохиол нь ч өмнөхтэйгөө төстэй ба аймшигт төрлүүд үүсэж, хүн төрөлхтнийг сүйрлийн ирмэгт авчран та болон цөөн хэдэн хамтрагч хүмүүс тань тэдний эсрэг амь амьдралынхаа төлөө тэмцэлдэнэ. Та хэрхэн амьд үлдэхийн төлөө тэмцэх вэ? 

Resistance-ийн хамгийн анхаарал татаж буй онцлог нь түүний дүрслэл юм. Зохиол, үйл явдлаас гадна тоглоомын дүрслэл нь яг л бодит мэт, жинхэнэ хүн амьтныг яг дэргэдээс нь харж буй мэт мэдрэмж төрөхөөр сүүлийн үеийн анимэйшний маш өндөр технологи ашиглан хийгдсэн явдал гэнэ. Болхи бус өндөр дүрслэл бүхий тоглоом тоглох нь сайхан биш гэж үү тоглоомчид оо. Resistance тоглоомын фэнүүд ч бас багагүй байдаг гэнэ. Та удахгүй тэдний нэг болох нь.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж