Майкл Жордан 10-р сарын 5-нд…

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Майкл Жордан 10-р сарын 5-нд…


.Спорт тоглоом тэр дундаа сагсан бөмбөг сонирхогчдод зориулсан нэгэн мэдээ байна. 2K Sports видео тоглоом үйлдвэрлэгч компаниас эрхлэн сагсан бөмбөгийн нэгэн тоглоомыг гаргаж байна. Хоёр сарын дараа буюу аравдугаар сарын 5-нд PC, Playstation 2, Playstation 3, Wii, XBox360 консолууд дээр гарах тоглоомын нэр “NBA 2K 11” гэнэ. Тоглоомын хайрцагны зураг нь цагаан улаан өнгөөр гангарчээ. Учир нь нүүрэнд домогт Майкл Жордан заларсан байна. 2К-гийн ерөнхийлөгч Greg Thomas хэлэхдээ “Жордан бол эгэлгүй хүн, бид түүний оролцоо бий болгосон гавьяагүйгээр сагсан бөмбөгийн ертөнцийг төсөөлөхөд бэрх шүү дээ. Тиймээс түүний тоглолтууд болон агуу нислэгийн цагийг тоглоомдоо оруулж өгсөн юм” хэмээжээ. Жордан ч тоглоомын эхний хувилбарыг туршиж үзээд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгджээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж