Мьянма ерөнхийлөгчтэй болов

Хуучирсан мэдээ: 2011.02.05-нд нийтлэгдсэн

Мьянма ерөнхийлөгчтэй болов

Теин Сеин (наад талд нь) Фото: AFP    

 
Мьянмагийн парламент өнгөрсөн баасан гаригт ерөнхийлөгчөө сонгожээ. Хуучин Бирмын ерөнхийлөгчөөр 65 настай чөлөөний генерал Теин Сеин (Thein Sein) болсон байна. Тэрээр өмнө нь ерөнхий сайд байв.

Парламентын 659 гишүүний 408 нь түүний төлөө саналаа өгчээ. Чөлөөний генерал таван жилээр ерөнхийлөгч болов.

Мьянмагийн Энх тайван ба хөгжлийн улсын зөвлөлийг толгойлдог генерал Тан Швегийн дотны хүн гэж Теин Сеиныг нэрлэдэг.  Сеин  хунтын генералууд ба Тан Швед үнэнч хүн бөгөөд карьер нь цэргийн хунттай холбоотой гэж Agence France-Presse тэмдэглэв.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж