Улс төрийн хоёр хоригдлыг Куба чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2011.02.05-нд нийтлэгдсэн

Улс төрийн хоёр хоригдлыг Куба чөлөөлнө

Кубын эрх баригчид улс төрийн хоёр хоригдлыг чөлөөхөөр зөвшөөрсөн тухай Europa Press мэдээлэв.

Гавана хот дахь Ромын католик шашины төлөөлөгчид сөрөг хүчний хоригдлуудыг суллуулах талаар хөөцөлдөж байгаа ба тэдний мэдээлснээр хоёр хоригдлыг суллах шийдвэрт эрх баригчид гарын үсгээ тавьжээ. Анхель Хуан Мойа Акоста (Angel Juan Moya Acosta) ба Гуидо Сиглер Амайа (Guido Sigler Amaya) нарыг суллахаар болсон байв.

Анхель Хуан Мойа Акоста нь Кубын эрх чөлөө ба ардчиллын төлөөх хөдөлгөөнийг (Movimiento por la Democracia y la Libertad de Cuba)  толгойлдог ба чөлөөлөгдсний дараа нутагтаа үлдэнэ. Гуидо Сиглер Амайа нь сөрөг хүчний “Өөр сонголт” (Opcion Alternativa)  байгууллагад ордог ба эрх баригчдын зөвшөөрлөөр АНУ-д гарах ажээ.

Тэр хоёр эрх баригчдын 2003 онд цагдаагийнхны цээрлүүлэх ажиллагааны явцад баривчлагдсан 75 хүний тоонд орж байв. Эдгээр тэрслүү үзэлтнүүдийг 6-28 жил хүртэл хорих ялаар шийтгэсэн билээ.

Өнгөрсөн жилийн наймдугаар сард Рауль Кастрогийн Засгийн газар 2003 оноос хойш хоригдож байгаа 52 улс төрийн хоригдлуудыг чөлөөхөөр амласан байлаа. Өдгөө тэдний 40 нь суллагдаад байна.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж