Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно

Өнөөдөр 14 цагт Монгол Ньюс-ийн байранд МУ-ын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн төлөөлөгчид хэвлэлийн бага хурал хийж их эрдэмтэн Цахар гэвш Лувсанцүлтэмийн мэндэлсний 270 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм  шинжилгээний бага хурлын талаар мэдээлэв. Эрдэм шинжэлгээний хурал 2010 оны наймдугаар сарын 25,26нд Номун гэрэл төвийн хурлын танхимд болох ба ОХУ,БНХАУ-ын монгол судлаач эрдэмтэд оролцох юм байна. Цахар гэвш Лувсанцүлтэм нь дуун ухаан, чөлөөт орчуулга, уламжлалт анагаах ухаан зэрэгт ихээхэн хувь нэмэр оруулсан цөөн хэдэн лам хуврагын нэг байжээ. Иймээс түүний олон талт бүтээл туурвил хийгээд үзэл санааных нь чиг хандлагыг нийтэд таниулахын тулд олон ажлуудыг хийнэ гэж академич Д.Цэрэнсодном мэдэгдлээ. Сонирхуулахад “Цахар гэвш Лувсанцүлтэмийн намтар түүх” ном худалдаанд гарсан байна.

Л.Навчаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж