Хуучирсан мэдээ: 2011.02.05-нд нийтлэгдсэн

Саркозийг буруутгав

Николя Саркози. Фото: AFP    

Үйл ажиллагаанд нь эргэлзсэн гэж ерөнхийлөгчийн Саркозийн мэдэгдлийн дараа Францын шүүгчид ба цагдаагийн Үйлдвэрчний эвлэл түүнийг буруутгасан байна. Садар самууны хэрэгт сэжиглэгдэн олон удаа баривчлагдаж байсан эрэгтэйг хууль хяналтын байгууллагынхан чөлөөлснөөс тэр бүсгүйг хүчиндэн амийг нь хөнөөсөн гэж Саркози мэдэгдсэн юм.
 
    
Шүүгчдийн үйлдвэрчний эвлэл эсэргүүцэл хийн ажил хаяна гэсэн бол цагдаа нарын хоёр том үйлдвэрчний эвлэл ерөнхийлөгч дээрх хэргийг улс төр хийхдээ ашиглаж байна гэв.

Мягмар гаригт 18 настай Летициа Перэ (Laetitia Perrais) гэдэг эмэгтэйн цогцос олдсон ба түүнийг 31 настай Тони Мейлон (Tony Meilhon) гэгч хүчирхийлэн хөнөөгөөд мөчилсөн байжээ. Одоо Мейлоныг баривчилсан байна. Түүнийг эхлээд чөлөөлсний дараа мөрдөн хянаагүй гэж Саркози хууль хяналтынхныг буруутгасан байв. Тэд өөрийн ээлжид Засгийн газар хангалттай хөрөнгө гаргаагүй хэмээн ерөнхийлөгчийг шүүмжлэв.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж