Тайланд ба Камбожийн хил дээр буудалцаан гарав

Хуучирсан мэдээ: 2011.02.05-нд нийтлэгдсэн

Тайланд ба Камбожийн хил дээр буудалцаан гарав

Преа Вихеа сүм. Архивын зураг     

Тайланд ба Кампучийн хил дээр зэвсэгт мөргөлдөөн гарсны улмаас хоёр хүн алагдаж, Тайландын тав, Кампучийн дөрвөн цэрэг шархаджээ. Хоёр орны цэргийн хүрээний мэдээнд үндэслэн энэ тухай Agence France-Presse мэдээлжээ.

Амиа алдагсад нь Камбожийн нэг цэрэг, Тайландын нэг тариачин байв. Зарим мэдээгээр гурван цаг үргэлжилсэн энэ мөргөлдөөний үеэр дөрвөн тайланд цэрэг олзлогджээ.

Преа Вихеа гэх эртний индус сүмийн ойролцоох нутаг дэвсгэрээс болон хоёр орон эртнээс маргаж байгаа юм. НҮБ-ын шүүхийн 1962 оны шийдвэрээр сүм Кампучийн нутагт, түүнд очих зам нь Тайландад хамрагдсан билээ. Энэ бүс нутгийг ихээхэн минажүүлсэн учраас нутаг дэвсгэрийн маргааныг тайвнаар шийдэж чадахгүй байгаа юм.

Кампучийн ГХЯ энэ асуудлаар НҮБ-д гомдол гаргана гэсэн бол Тайландын Батлан хамгаалахын сайд болсон хэрэг явдлыг дэвэргээд хэрэггүй гэлээ. “Бид одоо хэлэлцээр хийж байна. Бүгд сайнаар төгсөнө гэдэгт итгэлтэй байна” Правит Вонсувон (Prawit Wongsuwon) хэлжээ.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж