Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Дээд боловсрол эзэмших системийг vр дvнтэй, бакалаврын зэргийг vнэ
цэнэтэй болгож, Монголын оюутан залуусыг ирээдvйдээ жаахан ч гэсэн санаа
зовдог болоосой гэсний vvднээс vvнийг бичлээ.

Монголд бакалаврын
зэргийн диплом ЕБС-д эзэмшдэг бvрэн дунд боловсролын гэрчилгээтэй адил
шахуу vнэлэгдэж байгааг бvгд мэдэж байгаа. Бид хvvхдээ ЕБС тєгсмєгц
албан хvчээр шахам ямар ч хамаагvй их дээд сургуульд оруулдаг. Яагад
гэвэл цэвэрлэгчийн ажилд орохын тулд бакалаврын зэрэг авсан байх ёстой
учраас. Энэ нь бакалаврын зэргийн vнэ цэнийг бvрэн харуулж байна. 6 сая
тєгрєгєєр бакалаврын зэрэг авсанаас уураг авч уугаад биендээ
шингээчихсэн нь дээр гэж найз маань хошигнон ярьж байсан.

Залуучууд
ЕБС тєгсєхєд мэрэгжилээ сонгож чадахгvй байна. Сонгож чадаагvй юм чинь
ямар ч хамаагvй сургуулийн ямар ч хамаагvй ангид орчихдог. Тэр
мэрэгжилээрээ тєгсєєд юу болох, ямар ажил хийх бараг юу ч мэдэж амжаагvй
байтал 4 жил нь єнгєрчихсєн дvvрэн C, D vнэлгээтэй диплом аваад л
тєгсдєг. Эсвэл 2-3 жил суралцаад сургуулиа хаядаг. Vvнийг эцэг эх нь
жилийн дараа мэддэг. Тэр хvн хаана очиж ямар ажил хийх ёстойгоо мэдэхгvй
болохоор мєнгєний шаардлагаар ямар ч хамаагvй ажилд орчихдог. Тэгээд л
бакалаврын зэрэгтэй цэвэрлэгч, аяга угаагч, зєєгч, бармен, такси-ны
жолооч гэх мэт болдог. Монголд магистрын зэрэгтэй ийм ажил хийдэг хvмvvс
ч байдаг. 
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж