Өсвөрийн сумочдын тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Өсвөрийн сумочдын тэмцээн болов

“JCI Улаанбаатар” байгууллага болон Монголын сумо бөхийн холбооны /МСБХ/ төлөөлөгчид “Кидс Сумо” төслийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Уг төслийн хүрээнд Монгол-Япон хүүхдүүдийн уулзалт тэмцээнийг “Тэмүүжин” спорт сургалтын төвд зохион байгуулжээ. МСБХ-ны зохион байгуулсан энэ тэмцээний 10, 11, 12 насны ангилалд Японы дөрвөн хүүхэд, Монголын 20 хүүхэд барилдсан байна. Гурван насны ангилалд Б.Одхүү, н.Даваажамц, А.Азбаяр нар алтан медаль хүртсэн бөгөөд энэ нь япончуудад том сургамж боллоо хэмээн JCI Осака салбар байгууллагын төлөөлөгч хэлж байлаа. Энэхүү уулзалт тэмцээний зорилго нь хоёр орны соёлын солилцоо, энх тайван, найрамдлыг бататгаж, хүүхэд залуус сумо бөхөөр бага наснаасаа хичээллэж, ирээдүйн аваргууд болох, болсон хойноо дахин уулзаж учрахыг бэлгэдсэн явдал юм. Дашрамд дурьдахад, тус тэмцээнийг хоёр жил дараалан Монголд, нэг жилд нь Японд зохион байгуулдаг ба энэ удаа дөрөв дэх жилдээ Улаанбаатар хотноо амжилттай явуулжээ.

Л.Навчаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж