Jennifer Hudson өнөр гэр бүл хүсдэг

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Jennifer Hudson өнөр гэр бүл хүсдэг

Грэммийн болон Оскарын шагналт дуучин Jennifer Hudson нөхөр David Otunga-тайгаа гэрлээд хүүтэй болсон билээ. Тэдний хүү жижиг David нэг нас хүрч байгаа ба хосууд хүүгээ дүүтэй болгохоор төлөвлөөд байгаа аж.

Дуучин бүсгүй “Би гэр бүлийнхнээ зэрлэг алуурчны гарт алдсанаас хойш ганцаарддаг болсон. Тэднийхээ эзгүй үлдсэн орон зайг аль болох олон хүүхэдтэй болж нөхөхийг хүсдэг. Миний нөхөр надад маш их хайртай. Бас маш сайн аав. Тиймээс би хүүгээ дүүтэй болгохоор шийдээд байгаа” хэмээн ярьжээ.Сануулахад, 2008 оны аравдугаар сард Jennifer Hudson-ы ээж, ах хоёр нь Чикаго хотын өмнөд хэсэгт орших гэртээ буудуулж, нас барсан бөгөөд түүний үеэл дүү хэд хоногийн дараа мөн буудуулж нас барсан байдалтай олдсон юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж