Түшмэдүүд Курилд очсоныг Медведев тайлбарлав

Хуучирсан мэдээ: 2011.02.05-нд нийтлэгдсэн

Түшмэдүүд Курилд очсоныг Медведев тайлбарлав

Дмитрий Медведев. Фото: AFP    

ОХУ-ын албан тушаалтнууд Курилын аралд очсоныг ерөнхийлөгч Дмитрий Медведев тайлбарлахдаа “Курилын арлуудад албан тушаалтнууд очсон нь тус улсын алс хязгаарыг хөгжүүлэхтэй холбоотой” гэснийг ИТАР-ТАСС дамжуулж байна.

"Курилын нутаг дэвсгэрийг хөгжүүлэхэд бид анхаарал хандуулж байгаатай уг асуудал холбоотой” хэмээн Медведев Оросын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр хэлсэн байна.

Оросын тэр алслагдсан нутагт онцгой анхаарал хандуулахын тулд өөрөө ч тэнд очиж байсан гэж  Медведев сануулав. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков Итуруп ба Кунашир аралд байрласан цэргийн ангиар ороод ирсний дараа эдгээр тайлбарыг Дмитрий Медведев хийжээ.
Сердюков Курилын аралд очсон нь Японы Гадаад хэргийн яамны “гүнзгий харамслыг” төрүүлсэн байна. Токио эдгээр арлыг өөрийн нутаг гэж үздэг харин оросууд Итуруп, Кунашир, Шикотан ба Хабомаи арлуудыг ОХУ-ын бүтцэд багтдаг гэж үздэг.

Медведев ба Сердюков нараас гадна тэнд ерөнхий сайдын орлогч Игорь Шувалов, Батлан хамгаалах яамны орлогч сайд Дмитрий Булгаков, Бүс нутгийн асуудал эрхэлсэн сайд Виктор Басаргин нар очиж байжээ.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж