Өнгөрсөн жил Орос руу гаргасан Хятадын экспортын хэмжээ 47 хувиар унаж 17.5 тэрбум ам.доллар болсон бол Хятад руу чиглэсэн Оросын экспорт харьцангуй бага буюу 11 хувиар буурч 21.3 тэрбум ам.доллар болсон гэж Оросын Бээжин дэх худалдааны төлөөлөгч Сергей Ципалков ярьсан. Харилцан хөрөнгө оруулалт хийхгүй бол эдийн засгийн харилцааг цаашид хөгжүүлэх боломж байхгүй бололтой. 2008 онд Орос-Хятадын худалдааны эргэлт дээд цэгтээ буюу 58.8 тэрбум ам.долларт хүрч байсан. Дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор түүнээс хойш 32 хувиар буурч одоо 38.8 тэрбум ам.доллар болоод байна. 2010 оны эхний хоёр сард Орос-Хятадын худалдаа хэвийн болох шинж ажиглагдаж байна гэж Хятадын худалдааны дэд сайд Гао Хученг мэдэгдсэн.
Т.Санаа