Түймрийн хэмжээ хоёр дахин багаслаа

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Түймрийн хэмжээ хоёр дахин багаслаа

Фото ©AFP

Оросын ой хээрийн түймрийн хэмжээ нэг хоногийн дотор хоёр дахин буурч, одоогоор 22 мянган га-д талбайг хамраад байна. Воронеж мужийн бүх түймрийг унтраагаад байна.

Онцгой байдлын яамны төлөөлөгчийн хэлснээр Нижегородск мужийн түймрийг 2,3 мянган га-гаар буурснаас гадна Мордовт бараг бүх түймрийг унтрааж чадсан байна. Сведловск  мужид түймэр 24 мянгаас 6000 га хүртэл багасчээ. Москва мужид галд 33,6 га шатаж байгаа нь өмнөх өдрөөс 13 гагаар бага байна. Мужид хүхрийн зургаан давхаргын түймэр ассаар байна. Түүний утаа, үнэр дахин Москвагийн зарим районуудад мэдэгдэж эхэлсэн байна. 

Гал унтраах ажилд 166 мянган хүн ба 26,5 мянган техникийн нэгж, 62 онгоц ба нисдэг тэрэг оролцож байгаа бөгөөд 82 мянган хүн бэлтгэлд байгаа ажээ. Долдугаар сард хамгийн гал түймэртэй байсан бүсүүдэд түймэр 800 мянган га талбайг шатааж байсан юм.  Энэ зуны халууны улмаас Оросын төв хэсэгт гарсан түймэрт 50 гаруй хүн үрэгдэж, 1900 байшин шатжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж