Египетийн дэд ерөнхийлөгчид халджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.05-нд нийтлэгдсэн

Египетийн дэд ерөнхийлөгчид халджээ

Омар Сулейман. Фото: AFP / AL-MASRIYA TV    

Египетийн дэд ерөнхийлөгч Омар Сулейманû амь насанд халдсан бүтэлгүй оролдлогын улмаас түүний хоёр бие хамгаалагч үрэгдсэн гэж Fox News бямба гаригт шилжих шөнө мэдээлжээ.

Нэрээ нууцалсан эх сурвалж уг оролдлого хаана хэзээ болсоныг тодруулсангүй. Мөн албан ёсны баталгаа энэ талаар байхгүй байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Роберт Гиббс “би энэ талаар ярихгүй” гэж хэлжээ.

Сануулахад, Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарак Тагнуулын албыг толгойлж байсан Сулейманыг нэгдүгээр сарын 29-нд дэд ерөнхийлөгчөөр томилсон юм. Мубарак бараг 30 жил улс орноо захирахдаа дэд ерөнхийлөгчгүйгээр явж иржээ.

Египетийн хэвлэлийн мэдээгээр Сулейман 82 настай ерөнхийлөгчид  огцрохыг санал болгсноос гадна түүнээс засгийг шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж байна.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж