
Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд баруун есөн аймгаар хорь гаруй хоног ажиллаад энэ сарын 16-нд Улаанбаатар хотод ирсэн. Харин өнөөдөр Засгийн газар хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Дархан цаазат газрын нутаг дэвсгэрээс зарим газрыг чөлөөлж, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт хорь гаруй асуудлын хэлэлцэн шийдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Харин одоогоор энэ хичээлийн жилд их дээд сургуулийн сургалтын төлбөрт хэрхэн өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна.
Б.Алт