Г.Мандахнаран мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Г.Мандахнаран мөнгөн медаль хүртлээ

Манай улсын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн шилдэг тамирчдын нэг, Олон улсын хэмжээний мастер Г.Мандахнаран өнгөрсөн долоо хоногт Өвөр Монголын өөртөө засах орны Ордос хотод болсон Олон улсын Спортын анхдугаар их наадамд амжилттай оролцож, 60 кг-ийн жинд мөнгөн медаль хүртжээ. Тус наадмыг анх удаа зохион байгуулсан бөгөөд 10 гаруй орны тамирчид өрсөлдсөн байна. Манай улсаас шатар,  чөлөөт бөхийн төрлүүдээр оролцсон бөгөөд Г.Мандаханарангаас гадна эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд барилдсан Чанцалнямаа мөн сайн барилдаж, мөнгөн медаль хүртсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж