“Манчестер Юнайтед” шинэ тоглогчдоо танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

“Манчестер Юнайтед” шинэ тоглогчдоо танилцуулав

Английн топ багуудын нэг Манчестер Юнайтед баг залгамж хойчоо бэлтгэж эхэллээ. Энэ багийг удаан хугацааны турш удирдаж байгаа Сер Алекс Фэргюссон хэдийд ямар тоглогчийг авчирч, хэнийг нь тэтгэвэрт гаргахаа сайн мэддэг учраас энэ эрхмийг удирдаж эхэлснээс хойш улаан чөтгөрүүд хэзээ ч уналтад орж байгаагүй. Багийн гол тоглогчид болох Райн Гиггс, Пол Сколс, Гари Нэвилл, Рио Фердинанд зэрэг тоглогчдын нас нэлээд явж байгаа учраас тэдний залгамж хойчийг бэлдэж, 20-22 насны 3 шинэ тоглогчийг багтаа элсүүлсэн нь хамгаалагч Крис Смоллинг, довтлогч Хавиер Ернандез, Тиаго Мануэл Диас Корреиа буюу Бэбэ юм.
Смоллинг 21 настай Английн залуучуудын шигшээ багт тоглодог бол, одоо 20 настай Бэбэ Португалийн шигшээ багийн гишүүн.  Харин нээлтийн тоглолтонд Уэйн Рүүнийгийн солилцоогоор гарч ирсэн тоглогч энэ жил 22 настай Мексикийн шигшээгийн Ернандез. “Энэ бол манай багийн чухал бодлогын нэг үе. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр багт ирсэн шинэ залуу тоглогчдод сайжрах, өсөж дэвжих боломж олгон ажилладаг нь манай багийн нэн чухал ажлуудын нэг юм. Манай багт 30 орчим насны хэдэн тоглогчид байгаа, ерөнхийдөө ихэнх нь залуучууд. Тэд цаг үргэлж өсөн дэвжиж байдаг. Тиймээс би үүнийг хувьдаа Манчэстэр Юнайтед багийн хийж буй зөв ажлуудын нэг гэж бодож байна. Манай баг залуу тоглогчдыг гаргаж ирэх мөн залуу тоглогчдын замыг нь засаж тэднийг сайжруулах тал дээр сайн гэж бодож байна. Өнөөдөр энд шинэ 3 тоглогч ирээдүйн төлөвлөгөөнд оролцохоор сууж байна” гэж шинэ 3 тоглогчоо танилцуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Сер Алекс хэлжээ. Залуу тоглогчид хэвлэлийн хурал дээр Английн агуу түүхт багуудын нэгт тоглох нь мөрөөдөл байсан, одоо энэ нь биелж байгаад баяртай байна гээд од тоглогчдын хамт нэг багт тоглож байгаа учраас өсөж дэвжихээ амлаж байсан юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж