Хордлогын таван дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2011.02.05-нд нийтлэгдсэн

Хордлогын таван дуудлага иржээ

Яаралтай түргэн тусламжийн төвд өнөө өглөөний 08.00 цагаас 13.20 цаг хүртэл зүрх судас, төрөлт, даралт ихсэх, осол гэмтэл зонхилсон 150 гаруй дуудлага  иргэдээс ирсэн байна. Харин өнгөрсөн шөнийн байдлаар 300 орчим дуудлага иргэдээс хүлээн авсанаас хордлогын таван дуудлага ирсэн аж. Одоогоор тус төвийн гуравдугаар ээлжинд 24 их эмч, түргэн тусламжийн 24 машин ажил үүргийн хуваарийн дагуу ажиллаж байна.

Өнөөдөр үдээс хойш 16.00 цагаас хойш нэмэлт 12 их эмч,  12 түргэн тусламжийн машин ажиллах гэнэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж