Орост алан хядагчид бөмбөг дэлбэлэв

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Орост алан хядагчид бөмбөг дэлбэлэв

Өчигдөр ОХУ-ын Пятигорск хотын нэгэн кафены ойролцоо зогсож байсан машинд тавьсан бөмбөг тэсэрсний улмаас 30 хүн шархадсаны 6 нь хүнд шарх авсан бол З хүн сэхээний тасагт эмчлүүлж  байгаа ажээ. Энэ хэрэг явдалд Хойд Кавказын зэвсэгт бүлэглэлийн дайчид холбоотой гэж үзэж байгаа тухай оросын Интерфакс агентлаг мэдээлж байна. Дэлбэрэлт Москвагийн цагаар 16 цагийн орчимд болсон бөгөөд дэлбэрэлтийн хүч тротилийн хэмжүүрээр 30 кг байсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан аж. Одоогийн байдлаар орон нутгийн эмнэлэгт 29 хүн эмчлүүлж байгаа гэж албан эх сурвалж хэлсэн байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж