Түймрээс болж амиа хорлох нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Түймрээс болж амиа хорлох нь ихэсчээ

Орост болж байгаа сүүлийн 130 жил тохиогоогүй их халуун, түүнээс үүдэлтэй ойн түймэр болон  түймрийн гашуун утаанаас болж Оросын нийслэл Москва болон бусад нутгуудын иргэдийн эрүүл мэндэд төсөөлж байгаагүй хохирол учруулсан гэж шинжээчид дүгнэж байгаа юм байна. Түймэр болон халуунаас болж Оросын иргэдийн дунд амиа хорлох үзэгдэл ихэсч, архидах үзэгдэл нэмэгдсэн төдийгүй амьсгалын замын хямрал зэрэг ужиг шинжтэй өвчлөл эрс нэмэгдсэн гэж тэд үзэж байгаа ажээ.
Москва хотын захиргааны албан мэдээнд дурьдсанаар бол Оросын нийслэлийн иргэдийн нас баралтын дундаж үзүүлэлт хоёр дахин нэмэгдэж нэг өдөрт 700 хүн хорвоог орхиж байгаа мэдээтэй байна.. Москвагийн Эдийн засгийн их сургуулийн шинжээч Борис Ревичийн хэлснээр бол энэ оны 7-р сард буюу түймрийн нөлөөнд нэрвэгдэж байх үеэр Москва хотод нас барсан хүний тоо өнгөрсөн оны мөн үеэс 5840-өөр илүү гарчээ. Тэрээр нас баралтын гол шалтгаан нь зүрхний болон амьсгалын замын өвчлөл байсан гэж баталж байгаа юм.  Мөн Москвагийн хүрээлэн байгаа орчны тандалтын хүрээлэнгийн ажилтны хэлж байгаагаар бол Оросын нийслэлийн агаарт гидрокарбоны хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээсээ хоёр дахин ихэссэн гэнэ.
Одоогоор Орост гарсан түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 50 болж орон гэрээ алдсан өрх  2000 гаруй байгаа аж. ОХУ-ын Онцгой байдлын албаны өчигдрийн мэдээгээр бол 166 мянган хүн, 62 нисэх онгоцны хүчээр түймэртэй тэмцэж байгаа юм байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж