Гурилын импорт 14,3 мянган тонноор буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Гурилын импорт 14,3 мянган тонноор буурчээ

Наймдугаар сарын 15-ны байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 3471.4 сая ам.доллар болсон байна. Үүнээс экспорт 1664.7 сая ам.доллар, импорт 1806.6 сая ам.долларт хүрч, нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1319.8 сая ам.доллар  буюу 61.3 хувиар өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл наймдугаар сарын 15-ны байдлаар 141.9 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 37.4 сая ам.доллар  буюу 20.9 хувиар буурчээ.
Нийт экспортод зэсийн баяжмал 28.2 хувь, нүүрс 26.1 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 7.7 хувь, төмрийн хүдэр 7.3 хувь, боловсруулаагүй нефть 6.1 хувь, бохир ноолуур зургаан хувь, цайрын хүдэр, баяжмал 4.7 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.2 хувь, молибдений хүдэр, баяжмал хоёр хувь, самнасан ноолуур 1.6 хувийг  эзэлж байна.
Ачааны автомашины импортын биет хэмжээ 3174 ширхгээр , дизель түлшний импортын биет хэмжээ 20.2 мянган тонноор суудлын автомашины импортын биет хэмжээ 6542 ширхгээр тус тус  өссөн байна. Харин гурилын импортын биет хэмжээ 14.3 мянган тонн, үнийн дүн 8.3 сая ам.доллар, янжуурын импортын биет хэмжээ 101.4 сая ширхэг, үнийн дүн 0.4 сая ам. доллараар тус тус буурсан байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж