Засгийн газрын хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан эхэллээ

Долдугаар сарын 23-наас хойш хуралдаагүй байгаа Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа эхлүүлж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Д.Одбаяр, Б.Батбаяр, Д.Арвин нарын  санаачлан боловсруулсан Дархан цаазат газрын нутаг дэвсгэрээс зарим газрыг чөлөөлж, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, Хөрөнгө гаргах тухай, Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай,  Монгол Улсын Ерөнхий сайд говийн аймгуудад ажиллах тухай зэрэг асуудал багтжээ. Мөн Сургалтын төлбөрийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай,  газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай, Оюутолгойд ажиллах хүчний талаар авах зарим арга хэмжээний тухай болно. Танилцуулахаар Засгийн газрын үйл ажиллагааны 2010 оны эхний хагас жилийн мэдээлэл, Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн 2010 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн явцын тухай,  Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт, Шивээхүрэнгийн хилийн боомтын үйл ажиллагааны тухай,  Өмнийн говьд Засгийн газрын хуралдаан зохион байгуулах тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоох тухай зэрэг асуудлыг тус бүр оруулжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж